Wednesday, May 10, 2017

Report объектийн тухай

Report   объект

Хичээлийн агуулга
Ø  Report  объектийн тухай
Ø  Report   Quiry  2-ыг  холбох
Ø  Report  Wizard –аар  нэгтгэлийн  тайланг  үүсгэх

Report объектийн тухай
Table, Query-гийн өгөгдлийг ашиглан тайлан маягт болон бусад баримт бичгийн хэвлэхэд бэлтгэх объект юм.
Report-той ажиллах нь form-той ажиллахтай төстэй.
Report үүсгэх6-н арга бий:
1. Design view – өөрөө бүтцээ тодорхойлно.
2. Report wizard – Бэлэн загвар ашиглана.
3. Auto Report  - автоматаар үүсгэнэ.
4. Chart wizard – бэлэн загвар ашиглан график байгуулна.
5. Label wizard – label-н хэмжээг сонгох замаар тайлан гаргах.
Design view –ээр Report үүсгэх
1. Data base window цонхны Report-г сонгоно.
2. New – г дарна.
3. Design view – г сонгоно.
4. Report design цонхонд toolbox – оос шаардлагатай control – уудаа байрдуудна.
5. Report-н дараах 3-н хэлбэр бий.
                      А. Design view – тайлангийн бүтцийг тодорхойлох хэлбэр
                      Б. Layout preview – сдэвүүдийг агуулагаар нь тайланд гаргана.
                      В. Print preview – хэвлэхийн өмнөх байдлыг харна.
Эдгээр хэлбэрүүдийн хооронд view-г ашиглан шилжинэ
Report-д бичлэгүүдийг эрэмбэлэх
1. Report-оо Design view хэлбэрээр нээнэ.
2. View цэний sorting an grouping- г сонгоно. Нээгдэх харилцах цонхны эхний мөрийн field/ exprestion багананд эрэмөэлэн талбарын нэрсийг оруулна. Sort order багананд эрэмбэлэх дугаарлалыг оруулна.
Report-д хуудасны дугаар оруулах
1. Report-оо Design view хэлбэрэээр нээнэ.
2. Insert – page number-г сонгоно. Format цэснээс хуудас дугаарлах format-г сонгоно.
3. Position хэсэгт хуудасны дугаарыг хаана байрлуулахыг сонгоно.
Report-д огноо оруулах
Report  Wizard –аар  нэгтгэлийн  тайланг  үүсгэх
1.    Create  tab-ын Report –ын Report  Wizard –ыг  товшино. Report  Wizard эхэлнэ. 
2.    Tables/Query-г  товшиж  суурь   болох  хүснэгт эсвэл query-г  сонгоно.
3.    Report  Wizard –ын Available  Fields   нүдэнд  оруулах  талбарыг  сонгож  >  -ийг  товшин Next –ийг  товшино. Олон тооны хүснэгт болон query дээр үндэслэх тохиолдолд Tables/ Queries нүдэнд дахин сонгож талбарыг нэмдэг.
4.    Группийн түвшин зааж өгөх тохиолдолд түвшинг зааж өгөх талбарыг сонгож  >-ийг товшино. Олон тооны группийн түвшинг заасан тохиолдолд Priority-ийн     эсвэл  -ийг товшиж групп бүрийн түвшин үр дүнг харуулах шаталсан бүтцийн түвшинг зааж өгч Next-ийг товшино.
5.    Огноо хугацаа төрлийн талбараар группэлсэн бөгөөд группийн интервалыг зааж өгөх тохиолдолд  Grouping Options-ийг товшин группийн интервалыг тохируулдаг.
6.    Тайлан дээр харуулах бичлэгийн эрэмбэлэх аргыг зааж өгнө. Эрэмбэлэх суурь болох 4 хүртэлх талбарыг зааж өгч болдог.
7.    Summary Options-ыг товшиж Summary Options харилцан цонхыг гараж ирнэ.
8.    Үйлдлийг сонгож гаргаж харуулах өгөгдөлд дэлгэрэнгүйг оруулах эсэхийг заан өгч OKтовшино.
9.    Next-ийг товшин Wizard-ыг үргэлжлүүлж дуусгана. Тайлан үүсэж Print Preview дээр гарч ирнэ.
Зөвхөн нэгтгэлийн дүнг харуулах
Report Wizard-ыг   Summary Options-ын Show дээр Summary Only-г сонговол тайлан дээр зөвхөн нэгтгэлийн үр дүн гарч ирнэ. Анхны тохиргоогоор  Detail and Summary сонгогдсон байх бөгөөд дэлгэрэнгүй өгөгдөл ба нэгтгэлийн дүн гарч ирдэг.
 Дүгнэж болох талбар
Report Wizard-ыг нэгтгэлийн тайланг үүсгэхийн тулд тоон төрөл эсвэл мөнгөн төрлийн талбарыг сонгосон байх шаардлагатай. Дүгнэж болох талбар сонгогдоогүй байх тохиолдолд Summary Options товч гарч ирдэггүй.

No comments:

Post a Comment