Access програмын тухай
Хичээлийн агуулга
Ø “Ms Access” программын үүрэг, зориулалт
Ø Access программын цонхнуудын бүтэц
“Ms Access” программ
Их хэмжээний мэдээлэл дээр ажиллаж, түүнийгээ ангилан төрөлжүүлж, улмаар үр дүнд нь дүн шинжилгээ хийн үр дүнг нь гаргах шаардлага зайлшгүй урган гардаг. Энэ асуудлыг цогцоор нь шийдэхэд Access программыг судлах зайлшгүй хэрэгтэй болно.
Microsoft Access 2007 нь Microsoft Office-ийн хэрэглээний багц програм багтдаг өгөгдлийн сантай ажиллах зориулалттай хэрэглээний програм юм.
Өгөгдлийн сан. (Database) Өгөгдлийн сан нь өөр хоорондоо харилцан холбоотой өгөгдлүүдийн цуглуулга юм. Өөрөөр хэлбэл олон хэрэглэгч олон зорилгоор ашиглаж болох өгөгдлүүдийн цогцыг өгөгдлийн сан гэнэ.
Өгөгдлийн сан нь хоорондоо холбоо хамаарал бүхий хүснэгтүүдээс тогтоно. Энэ хичээлээр Microsoft Access-ийг ашиглан дараахь хэсгүүдийг хийж сурна.
Үүнд:
Ø Table (хүснэгт) үүсгэх
Ø Query үүсгэх
Ø Form үүсгэх
Ø Тайлан гаргаж сурах
Ø Web хуудсаар харах
No comments:
Post a Comment