Access программ дээр өгөдлийн бааз үүсгэх
Хичээлийн агуулга
Ø Өгөгдлийн төрлүүдийг тодорхойлох
Ø Мэдээллийн сантай ажиллах Access программын тухай
Ø Text- Тэмдэгт болон тоон утга. 255 урт. Тоон утга авсан тохиолдолд тооцоолох үйлдэл хийхгүй. Тоог тэмдэгт гэж ойлгоно. Жишээ нь: Оюунтуяа, PT05D056 г.м
Ø Memo- өргөтгөсөн text төрөл юм. 65535 урт
Ø Number- Тооцоолох үйлдэл хийх тоо утга
Ø Date/Time- Он сар өдөр болон цаг хугацааг тодорхойлно. Жишээ нь: 12/03/2003, 12:45 г.м
Ø Currency- Мөнгөн тэмдэгт болон тоон утга авна. Хамгийн ихдээ таслалаас өмнө 15 орон, таслалаас хойш 4 орон авна.
Ø AutoNumber- Автоматаар өсөх дарааллаар дугаарлана.
Ø Yes/No- Тийм/үгүй, үнэн/худал гэх мэт хоёр сонголттой талбаруудыг тодорхойлно. Жишээ нь: Хүйс- эрэгтэй/эмэгтэй.
Ø OLE object- Зураг, дуу, MS word doc гэх мэт файлууд
Ø Hyperlink- ямар нэгэн холбоос. Жишээ нь: web page, doc link г.м
Ø Lookup Wizard- Тусдаа тодорхойлсон ListBox and ComboBox
Field properties – талбар тус бүрийн холбоотой шинж чанарыг тодорхойлно.
Field properties: - General
- Look up
a) General-ийн бүтэц – Field size – энэ хэсэг нь талбарын утгын хэмжээ авах утгын хязгаарыг тодорхойлно.
1) Field size нь number болон text төрөл дээр тодорхойлогдно. Text төрлийн талбарыг тодорхойлохдоо хичнээн тэмдэгт оруулахаа шууд хийж өгнө.
Number төрлийн хувьд тоон өгөгдлийн янз бүрийн хэмжээг тодорхойлж болно.
Үүнд: Талбарын хэмжээ.
Талбарын хэмжээ
|
Авах утга
|
Санах ойд эзлэх хэмжээ
|
Byte
|
0-255
|
1 byte
|
Integer
|
(-32767) - 32767
|
2 byte
|
Long integter
|
(-2147483648) - 2147483648
|
4 byte
|
Single
|
(-3,8)*1038 – 3,4*1038
|
4 byte
|
Double
|
(-1,797)*10308 - 1,797*10308
|
8 byte
|
2) Format нь талбарын өгөгдлүүдийн гарах хэлбэрийг тодорхойлно. Ямар төрлийн талбар сонгосоноос шалтгаалан өөр өөр байна.
Data Type – хэсэгт:
- Text -тэмдэгт
- Number – тоон
- Data time – Он, сар, өдөр
- Memo - үг, өгүүлбэр, парагарф
- Currency – Мөнгөн илэрхийлэл
- Auto number – автоматаар дугаарладаг
- Yes/No – Тийм/үгүй гэсэн логик өгөгдлүүд
- OLE object – Зураг, график, дуу гэх мэт
- Hyperlink – Хаягуудыг авна
- Look up wizard – жагсаалтын болон өөр хүснэгдээс авах утгууд
Number төрлийн хувьд: Format нь
Талбарын нэр
|
Авах утга
|
Харагдах хэлбэр
|
Number
|
1234.5
|
1234.5
|
Currency
|
1234.5
|
$ 1,254.50
|
Euro
|
1234.5
|
E 1,234.50
|
Fixed
|
1234.5
|
12345
|
Standard
|
1234.5
|
1,234.50
|
Percent
|
0.824
|
82,40%
|
No comments:
Post a Comment