Компьютерийн хэрэглээ
Компьютерийн хэрэглээ
Орчин үед мэдээллийн технологи маш өргөн нэвтрэн орж бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон байна. Та бид нэг өдрийг компьютер, гар утас, интернэт ашиглахгүйгээр өнгөрөөх боломжгүй болсоор байна. Компьютерийн хэрэглээ-1,2 хичээлүүдийг үзсэнээр компьютер, мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгтэй болж, өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэглэгддэг хэрэглээний програмуудыг эзэмшинэ. Тухайн 2 хичээлээр Олон улсын компьютерийн боловсролын гэрчилгээ олгох-International Computer Driving Licence (ICDL) сургалтын стандартын дагуу 7 модулийг эзэмшүүлдэг. Иймд тухайн 2 хичээлийг бүрэн, сайтар эзэмшсэн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг компьютерийн мэдлэгийн ICDL-ийн гэрчилгээ авах боломжтой юм. ICDL-ийн сургалтаар дараах модулиудыг үздэг. Үүнд:
Module 1 - Concepts of ICT –Мэдээллийн Технологи
- · Техник хангамж – Hardware
- · Программ хангамж - Software
- · Сүлжээ – Network
- · Эрүүл ахуй, зохистой хэрэглээ - Health, usage
Module 2 - Using the Computer and Managing Files – Компьютер ашиглах, файл удирдах
- · Windows 7 үйлдлийн систем,
- · Системийн хэрэглэгчийн тохируулгууд,
- · Windows-ийн үндсэн дэлгэц, түүний үндсэн элементүүд, цонхтой ажиллах.
- · Файлтай ажиллах, Control Panel цонх, Windows системийн тохируулгууд
- · Файл удирдах. Хавтас нээх, файл хайх, файл сортлох, сонгох, устгах
- · Файл архивлах. Архивласан файл задлах.
- · Хэвлэгч суулгах, тохиргоо хийх
Module 3 - Word Processing – Текст боловсруулах
- · Microsoft Office Word 2010 программын дэлгэцийн зохион байгуулалт
- · Текст хэвжүүлэх, засварлах
- · Текстэн дунд дүрс, зураг, диаграм, график, томъёо, хэвтэй текст болон бусад объект оруулах
Module 4 – Spreadsheets- Хүснэгт боловсруулах
- · Microsoft Office Excel 2010 программын дэлгэцийн зохион байгуулалт,
- · Хүснэгттэй ажиллах, хэвжүүлэх,
- · Хүснэгтэнд бусад объект оруулах,
- · График байгуулах, томъёо ашиглах,
- · Хүснэгтийн өгөгдөл боловсруулах.
Module 5 - Using Databases – Өгөгдлийн сан удирдах
- · Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт,
- · Хүснэгт болон форм үүсгэж ашиглах,
- · Өгөгдөл засварлах, хүсэлт гаргах, эрэмбэлэх, дараалал үүсгэх,
- · Тайлан гаргах, өгөгдөл хэвлэхэд бэлтгэх.
Module 6 - Presentation – Илтгэл бэлтгэх
- · Microsoft Office Powerpoint 2010 програмын дэлгэцийн зохион байгуулалт,
- · Танилцуулга, илгэл, лекц, ярианы үзүүлэн таниулах материал бэлтгэх,
- · Илтгэл бэлдэх. Харагдах байдал тохируулах,
- · Зураг, томъёо, хүснэгт, график, диаграм оруулах,
- · Илтгэлд эффект, хөдөлгөөн нэмэх.
Module 7 - Web Browsing and Communication- Интернэтд ажиллах
- · Интернет, веб броузертэй ажиллах,
- · Электрон захиа бичих, явуулах, дамжуулах,
- · Электрон захиа зохион байгуулах,
- · Нууцлал, хамгаалалтын тухай.
Эдгээрээс 1,2,3,4,6-р модулиудыг CS101-Компьютерийн хэрэглээ-1 хичээлээр, үлдсэн модулиудыг CS102-Компьютерийн хэрэглээ-2 хичээлээр судална.
Компьютерийн хэрэглээ-1 хичээлийг үзсэнээр компьютерийн анхан шатны мэдлэг олгож, хэрэглээний програмуудыг өөрийн үйл ажиллагаанд ашиглах, цаашид хэрэглээний програм бие даан судлах чадвартай болно. Компьютер түүний ерөнхий бүтэц, дагалдах техник хэрэгсэл, тэдгээрийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг мөн Windows үйлдлийн системийн тохиргоо, Windows системийн үндсэн програмууд, Office-ийн өдөр тутам хэрэглэгддэг хэрэглээний програмуудын талаар үзэж судлах бөгөөд үзсэн мэдлэг дээрээ тулгуурлан Windows үйлдлийн систем болон шинэ хэрэглээний програм суулгах, хэрэглээний програмуудыг ашиглах, компьютерийн эд ангийг ялгаж таних, угсрах чадвартай болно.
Компьютерийн хэрэглээ-2 хичээлээр Өгөгдлийн сан удирдах, илтгэл бэлдэх програмууд болох Outlook, Access хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвар болон компьютерийг сүлжээнд холбох, интернетэд ажиллах чадварыг эзэмшүүлнэ.
Орчин үед өгөгдлийн хэмжээ ихэсч, өгөгдлүүдээс гарган авах тайлан мэдээлэл нь нарийн мэдлэг, боловсруулалт хийхийг шаардаж байна. Иймд байгууллага бүр өөрийн үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийн сан үүсгэж, удирдах асуудал тулгарч байна. Өгөгдлийн сан гэдэг нь хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллүүдийн цуглуулга юм. Жишээ нь:
- • Номын сангийн үйлчилгээний систем,
- • Оюутны хичээл сонголтын систем,
- • Бараа бүтээгдхүүний борлуулалтын систем,
- • Иргэний бүртгэл мэдээллийн систем гэх мэт
Ямарваа нэгэн мэдээллийг компьютерт оновчтой зохион байгуулж хадгалах, богино хугацаанд боловсруулах, их хэмжээний мэдээлэлтэй ажиллах нүсэр үйлдлийг хялбарчилж хөнгөвчлөх олон янзын програм байдаг. Эдгээрээс бид MSAccess 2010 програмыг судлах ба үйлчлүүлэгч, бүтээгдхүүн, худалдагч, албан хаагчид, төсөл төлөвлөгөө болон худалдаа гэх мэт хоорондоо холбоотой мэдээллүүдэд зохион байгуулагдаж болох өгөгдлүүдийг зохицуулахад ашиглагддаг гөгөдлийн сан удирдах хамгийн түгээмэл хэрэглэгддэг програм хангамж юм.
Зураг төслийн автоматжуулалт
AutoCAD програм нь архитектур, инженерийн зургийг хавтгайд болон огторгуйд зурж боловсруулахад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа систем юм. Америкийн AutoDesk компаниас анх 1980-аад онд гаргаж байсан уг програм одоо архитектор, барилга, механикийн зэрэг инженерүүдэд зориулан маш олон чиглэл болон хөгжиж байна.
Зураг төслийн автоматжуулалт хичээлээр AutoCAD програмын хамгийн сүүлийн үеийн хувилбар болох AutoCAD2011 програмыг судлана.
Тухайн хичээлийг үзсэнээр Зураг төслийн програмын тусламжтай инженерийн зураг төслийн 2 болон 3 хэмжээстэд зурж боловсруулах цаашлаад ямар ч зураг төслийн програм дээр ажиллах дадал, чадвартай болно. Уг хичээл нь дараах үндсэн бүлгүүдийг агуулна. Үүнд:
1. AutoCAD програмын орчин (Зургийн муж, хэрэглэгчийн интерфейс, командын мужтай ажиллах, AutoCAD-ын орчинд зургийг масштаблах, дүрслэгдэх талбайг тодорхойлох, дэлгэц удирдах, цэгийн координат оруулах)
2. 2 хэмжээст объект үүсгэх, засварлах,
3. зурагт текст оруулах , засварлах, текстийн загвар тодорхойлох, Объектод хэмжээ тавих , хэмжээний загвар зохиох,
4. 3 хэмжээст объект үүсгэх, засварлах командуудын хэрэглээ,
5. Зураглах , зургийг бодит байдалд оруулах, материал, гэрэл, сүүдэр, арын фон оруулах,
6. Зураг хэвлэх, хэвлэх тохиргоо хийх,
No comments:
Post a Comment