Form объект
Хичээлийн агуулга
Ø Form объектийн тухай
Ø Form Quiry 2-ыг холбох
Form объектийн тухай
Form нь table, query-н өгөгдлийг харан, өөрчлөх, шинээр нэмэн устгах, хайлт хийх зэрэг өгөгдлийн сан дээр ажиллах бүхийл үйлдлийг хэрэглэгчдэд зориулан байгуулсан объект юм.
5-н арга бий. Үүнд:
1. Design view –хэрэглэгчид өөрөө бүтцийг тодорхойлох
2. Form wizard – бэлэн загвар ашиглах
3. Auto form – автоматаар үүсгэх
4. Chart wizard – бэлэн загвар ашиглан график байгуулах
5. Pirot table wizard – Бэлэн загвар ашиглан эмхтгэсэн хүснэгт үүсгэх
Design view –г ашиглах:
Forms объектийн new-г дарахад гарч ирэх харгилцах цонхноос table болон query-ийн нэрийг сонгоодdesign view сонголт хийн OK дарна.
Form-г харах 3-н хэлбэр бий. Үүнд:
1. Design view – дезайнтай ажиллах
2. Form view – form хэлбэрээр харах
3. Data sheet view – хүснэгтээр харах
Form-г идэвхжүүлэх
1. Form-оо Design view-ийн горимд нээнэ.
2. Form selector дээр дарна. Хэвтээ болон босоо шугамын огтлолцол дээр Form selectorбайдлах ба хэвтээ дэлгэц дээр шугам харагдахгүй байвал Edit- select form- сонгоно.
Form-д бичлэг засварлах
Засварлах бичлэгээ идэвхжүүлнэ. Гараас F2 дарж бичлэгээ засварлаад record цэсний save record-г сонгоно. Form дээр хийгдсэн аливаа зассварын тухай table дэх бичлэгүүдэд мөн хийгдэнэ.
Design view цонхны бүтэц
Form report дээр байгаа text box, label, list box, combo box, option button зэрэг нь бүгдээрээ control-ууд юм. Form-н загварыг тодорхойлж үүсгэхэд toolbox-г ашиглана.
Form-г үүсгэх
1.Өмнөх хичээл дээр байгуулсан мэдээллийн баазыг нээнэ
2. Form-г байгуулсан table бүр дээр суурилж байгуулна.
3. Database windows цонхны form объектыг идэвхжүүлэн New командаар Table Query байгуулсаны адил байгуулна.
4. Нээгдэх New form харилцах цонхноос Form wizard командыг сонгож form-г автоматаар байгуулах горимд шилжинэ. Мөн уг цонхны доод хэсэгт байрлах цонхноос Form – д суурилсан table-г сонгоод ОК дарна.
5. Form wizard харилцах цонхны
a. Tables/Queries цонхноос table ба Quiry-н нэрийг сонгоно.
b. Available Fields цонхноос Form дээр харуулах талбарын нэрсийг сонгож товчлуураар select fields цонхноос шилжүүлээд next дарна.
6. Нээгдэх харилцах цонхноос сонголт хийнэ.
a. Form with Sub form дэд формтой мастер байгуулах бол энэ сонголтыг авна.
b. Linked forms холбоотой форм байгуулахбол энэ сонголтыг идэвхжүүлээд next дарна
7. Энэ цонхонд Form-ын харагдах хэлбэрийг сонгоод next дарна
a. Tabular энэ хэлбэр нь Form дээр талбарын нэрс болон өгөгдөл оруулах цонхнууд дэлгэцээр тарж байрлах
b. Datasheet энэ хэлбэр нь Form хүснэгт хэлбэрээр харагдаж байхаар зохион байгуулна.
8. Дараагийн цонхонд шилжиж Form-ын дүрслэгдэх хэлбэрийг сонгоод Next товчлуур дээр дарна.
9. Энэ цонхонд үндсэн ба дэд формын гарчгийн нэрийг бичиж өгөөд Finish товчлуур дарж Form байгуулах ажиллагааг дуусгаад нэр өгч хадгална.
10. Мэдээллийн баазын өгөгдлүүийг дэлгэц дээр формоор дамжуулан харахдаа Database window цонхны open командаар, view-open Form командыг тус тус хэрэглэж болно.
View-design view командаар Form-ыг засварлах горимд шилжүүлэн доорх дэлгэц дээр үзүүлсэний дагуу командын товчлууруудыг байрлуулан form ашиглан мэдээллийн баазтай ажиллах боломжуудыг автоматжуулна. Үүнийг хийхдээ View-Toolbox хэрэгслийг ил харагдуулаад control wizard-г идэвхжүүлээд командын товчлууруудыг Form дээр орж байрлуулна.
11. Дээрх дарааллын дагуу ажиллан Burtgel table-д суурилсан form-г мөн адил байгуулж хадгална.
No comments:
Post a Comment