Wednesday, May 10, 2017

Блог нээх

Хэрхэн блог нээх вэ?

Хост ба  үнэгүй блог систем.
Зиа хамгийн түрүүн блог бичихэд өөрийн гэсэн интэрнет байрлах талбар хэрэгтэй. Тэрхүү талбараараа хүмүүст хүргэх явдал юм. Тиймээс 2 сонголт байна.
1.Та өөрөө хосттой /Интернэт байрлах талбар/ бол тэндээ хөнгөхөн блогийн систем суулгаж болох юм. Одоогоор модонд ороод байгаа агуулгийг удирдах системээр Drupal ,Wordpress., Joomla ,түгээмэл ашиглаж байна. Мөн хостгүй тохиолдолд 000webhost.com www.byeathost.com гэх мэт үнэгүй хостийн үйлчилгээг сонгож болох юм. Мэдээж энэхүү арга нь жаахан мэргэжлийн талруугаа болох учир анхлан суралцагч нарт нилээд хүндрэлтэй ойлголт юм.
2.Үнэгүй блог систем гэдэг маань та тухайн сайтны харьяа  болон тусдаа үйл ажиллагаа болон явагддаг. Тухайн сайтын хост дээр таны блог байрлах ба  ямар нэг веб бүтээх систем суулгах шаардлагаггүй. Тэдний санал болгосон систем дээр блог хөтлөнө.   
Үнэгүй веблог системийн талаар
Анх блог хөтлөх гээд  http://blog.banjig.net/ блогоо байрлуулав. Монголдоо анхдагч бас хамгийн том блог систем. Монгол хэл дээр учир хөтлөхөд их боломжийн загвар дизайн хийх тал дээр жаахан дутагдалтай санагдаад банжигаас татгалзав. За мөн сэрвэрийн ачаалал ихтэй ч юм уу хааяа даа блогоо хэд хоног харахгүй тохиолдол гарна. Энэ ч яахав удахгүй ийм асуудал гарахгүй гэж найдаж байна. Өөр Монгол блог системээсээ туршиж үзсэнгүй. Хүмүүсийн яриагаар бол http://blog.gogo.mn/ тун дажгүй гэх юм. Хүсвэл туршаад үзээрэй. Монгол блогуудын дийлэнх чанар нь жаахан найдвар муутай санагдаад байгаа. Өчнөөн олон мэдээлэл хийгээд л хадгалаад яваад байсан чинь нэг л өдөр таг болох асуудалтай. Бүртгүүлэх үед  лицензны мэдээлэл гарна. Үүнд ямар нэг зүйл болвол манай сайт хариуцлага хүлээлэхгүй гэсэн байдалтай байна.  Энд дарж уншаарай. Үүнийг ч уншдаг хүмүүс хэр байдгын нь мэдэхгүй. Ямартаач дараа нь блог нь асуудал үүсэх тэр үед хэрэглэгч өөрийн буруугүй мэт авирлах нь их. За муу ёрлох ч яахав. Бусдаар бол манай блог систем гадаадынхаас нээх дутаад байх юм байхгүй. Харин хэр найдвартай газар вэ гэдгийг л эртнээс тооцоолох хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол системийг ашиглаарай.
Блог системүүдийг дурдая та сонирхож үзээд сонголтоо хийгээрэй.
http://www.blog.banjig.net/
http://www.blog.gogo.mn/
http://www.blogmn.net
http://www.miniih.com/

За өөр юу ч билээ дээ мартчилаа. Энэ бол Монголдоо хамгийн түгээмэл хэрэглэдэг блог системүүд өөр зөндөө байгаа. Зиа та бүхэн эндээс сонгоод бүртгэлээ үүсгээд блогоо бичиж эхлэнэ.

Одоо гадаадын блог системийн тухайд.

Миний энэ хэрэглэж байгаа блог систем бол дэлхийн алдарт Google компаний эзэмшил www.blogger.com юм. Банжигт гомдоод шууд энд нүүж ирсэн шүү. Эхэндээ ойлгохгүй нилээд мангартаж байж ингээд л болоо гэж үү гэдгийг сүүлд нь ухаарсан юм даа хэхэ.

Яагаад хүмүүс блоггер.ком ийг сонгодог вэ?.
1. Би компьютер график дизайны чиглэлээр сурдаг. Тиймээс аюулгүй байдал шуурхай найдвартай энэ тараа сайтдаа баталгаа өгч чадахгүй. Иймд та блогын аюулгүй байдалд үнэхээр сэтгэл хангалуун байж чадна. Нэвтрэх эрхийнхээ нууц үгийг алдчихгүй л байвал хэхэ. Одоо ч гэсэн надаа өч дөчнөөн хост байдаг ч  тэрэндээ ямар нэгэн блогийн систем хийгээд тусдаа бие даахаас айдаг шүү. Нэг л сайхан дураараа блогоо бичиж байсан чинь дургүйцлээ илэрхийлсэн хэн нэгэн миний блогыг хакедвал яах уу. Сэтгэл санаагаар унахын нэмэр болно биз. Тиймээс аюулгүй байдалд санаа зовох асуудалгүй. Ном ёсоороо юмаа бичээд л явахад хэн ч чамайг хорьж чадахгүй. Мэдээж насанд хүрэгсдийн бас бус сэдвүүдийг хөндвөл блоггер хаах нь ойлгомжтой зүйл.

2. Хамрах хүрээ бол асар их шүү. Өөрөөр хэлбэл та бид бүхний хэрэглэдэг hi5.com facebook.com myspace зэрэг сайтууд шиг олон нийтийн сүлжээний зарчимаар ажиллана. Би Yahoo ID аараа бүртгүүлүүлсэн байхад надад дагалдаад зурагаа үзүүлэх http://www.flickr.com/ www.youtube.com www.gmail.com www.picasaweb.google.com гээд л та бүхний мэдэх хамгийн өргөн үйлчилгээнүүдтэй холбогдоно. Мөн блогоороо найзуудын хүрээ үүсгэж  хоорондоо мэдээлэл солилцох  маш өргөн үйлчилгээнд хамрагдана. Өөрөөр хэлбэл та дэлхийн интернэтийн гэр бүлд нэгдэж байгаа нь тэрдээ хэхэ.

3. Блогсистем нь тун энгийн та бага зэрэг л англи хэлний мэдлэгтэй байхад л болно.  Гоёмсог дизайныг хүснээрээ өөрчилөх боломжтой. Дизайн хийхэд таньд HMTL CSS веб програмчиллын хэлний мэдлэг шаардлагтай. Эхэндээ эдгээр хэлний мэдлэггүй юм чинь гээд орхиж болохгүй. Байгаа загваруудыг нь ашиглаад л бичээд эхэлчих. Би гэдэг хүн hi5.com skin гэдэг зүйлийн зураг хөргийг сольж байх хугацаандаа энэхүү хэлний багаггүй мэдлэгтэй болсон шүү.

4. Би хувиасаа таньд блоггер.комыг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ бол өч дөчнөөн жилийн вебмастеруудын хөгжүүлсэн супер бүтээгдэхүүн юм. Блоггерын талаар таньд интэрнээс бүхэл бүтэн ном видео хичээл гэх мэт зүйл хангалттай олдно.За мөн хүмүүсийн байнга асуудаг блогын дизайн агуулсан үнэ төлбөргүй сайт зөндөө юм шүү.
http://btemplates.com/
http://www.deluxetemplates.net/
http://www.bloggerstyles.com/
эндгээр сайтаас та блоггерийн загваруудаа үнэгүй татаарай. Энэ 3 сайтанд              хангалттай хэрэгцээ хангахаар загварууд байгаа.

www.wordpress.com
Энэхүү блогийн системийг  нээх их хэрэглэж байгаагүй ч үнэхээр сүүлийн үеийн дэвшилтэнд технологиор бүтээгдсэн гэдгийг л хэлж чадах байна. Мөн хосттой бол та тэдний бүтээгдэхүүнийг  үнэгүйгээр хөгжүүлж болох нээлтэй эхтэй систем байдаг. Эндээс татаж аваарай www.wordpress.org  Зүгээр блог нээхийг хүсвэл wordpress.com  орж бүртгүүлээд өөрийн бичих булангаа аваарай.

http://www.tumblr.com
Сүүлийн үед энэхүү блог системийг сонирхоод байгаа илүү дутуу юмгүй. Мөн олон нийтийн сүлжээ шиг найзууудын хүрээ дуу,зураг,видео бусадттай хуваалцан хажуугаар нь өөрийн үзэл бодлоо бичих сайхан боломжтой. Та үнэхээр блогийн анхан шатны мэдлэггүй бол энд хаяг нээж блогоо хөтлөхийг санал болгож байна.

http://twitter.com/
Зиа энэ нэг балай микроблог гарч ирсэнээс хойш миний бие блог бичихээс үнэхээр залхуурдаг бололтой. Хэрвээ та блогоо өдрийн тэмдэглэл маягаар хөтлөхийг хүсвэл энэхүү сайт нь илүү дээр шүү. Нэг орой үйл тамаа үзэж байсанаас дор бүр нь эндээ бичээд л нийтлээд яваад байна. Мөн л зураг дуу видео найзуудын хүрээ үүсгэх боломжтой. Хамгийн гол нь микоблог гэж яриад байгаа учир нь та 140 үсгэнд тааруулан бодлоо бусдад хуваалцах юм. Мэдээллийг асар хурдацтай мөн товчихноор хүлээж авах хэрэгсэл болно шүү. Та блог нээчихсэн ч бай давхар энэхүү блогийг нээхийг санал болгож байна.

Домайн нэр.
Зиа блогууд нэг иймэрхүү зөндөө юм байгөө яривал тиймээс хэдэн гол юмнуудаа бичлээ. Одоо блогоо нээчихлээ домайн нэр хэрэгтэй шүү дээ. Таны блогыг хүмүүс өөрийн оноосон нэрээр чинь л үзэх болно.

Блоггер дээр домайнтай гэж бодьё. Энэ үед та ёстой тооны цуглуулга гэдэг шиг л нэртэй болж хувирна даа.
www.hystoriette.blogspot.com  зиа миний блоггерын хаяг энэ хэхэ ямар урт бөгөөд цээжлэшгүй нэр вэ.
ёстой төвөгтэй харагдаж байгаа биз. Уг нь та боломжтой бол үнэгүй блог системд бүртгүүлчихээд домайн нэр худалдаж авчивал бүүр ч сайхан шүү. Учир нь эдгээр блогын систем маань гадны домайн нэр дэмждэг нь сайшаалтай хэрэг. Ийм дараатай хүн цээжлэхээргүй нэр гэж бодон www./.........../.net гэсэн хаягыг 11$ оор худалдан авсан юм. Хэрвээ домайны нэрний үнэ ханш мэдэхийг хүсвэл Монголын компаниудаас  www.datacom.mn руу ороод хараарай. За дэлхийд алдартай http://www.godaday.com/ компани эндхийн хостинг үйлчилгээ болон домайн нэр нь хямдхан хэрнээ найдвартай. Би энэ сайтаар үйлчилүүлж байна.Нэгэнтээ л блог нээж  байгаа юм  чинь үүндээ сэтгэл зүрхээ зориулаарай л гэж зөвлөе. Яадгын жилдээ л 20,000 төгрөг л гаргана биз. Энэ бол оюуны хувьд өөртэй томоохон хөрөнгө оруулалт шүү. Мөн домайн нэр бол чиний үл хөдлөх хөрөнгө магдаггүй баялаг ч болох боломжтой.

Өөр нэгэн арга үнэгүй домайн нэр.
Энд маань www.dot.tk http://www.co.cc/ http://www.mediadots.com Эдгээр сайтуудад бүртгүүлж домайн авах боломжтой. Уг нь www.domain.sr.mn гээд их дажгүй үйлчилгээ санагдаж байсан ч сүүлдээ ажиллахаа байсан. Юу ч гэсэн мэдээд авахад илүүдэхгүй. Зиа тэгээд домайн нэр маань амар болчихвол та хүнд блогоо хэлсэн ч амар байх юм.

Компьютерийн хэрэглээ

Компьютерийн хэрэглээ


Компьютерийн хэрэглээ 
Орчин үед мэдээллийн технологи маш өргөн нэвтрэн орж бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсон байна. Та бид нэг өдрийг компьютер, гар утас, интернэт ашиглахгүйгээр өнгөрөөх боломжгүй болсоор байна. Компьютерийн хэрэглээ-1,2 хичээлүүдийг үзсэнээр компьютер, мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгтэй болж, өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэглэгддэг хэрэглээний програмуудыг эзэмшинэ. Тухайн 2 хичээлээр Олон улсын компьютерийн боловсролын гэрчилгээ олгох-International Computer Driving Licence (ICDL) сургалтын стандартын дагуу 7 модулийг эзэмшүүлдэг.  Иймд тухайн 2 хичээлийг бүрэн, сайтар эзэмшсэн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг компьютерийн мэдлэгийн ICDL-ийн гэрчилгээ авах боломжтой юм. ICDL-ийн сургалтаар дараах модулиудыг үздэг. Үүнд:
 Module 1 - Concepts of ICT –Мэдээллийн Технологи  
  • ·         Техник хангамж – Hardware
  • ·         Программ хангамж - Software
  • ·         Сүлжээ – Network
  • ·         Эрүүл ахуй, зохистой хэрэглээ - Health, usage
Module 2 - Using the Computer and Managing Files – Компьютер ашиглах, файл удирдах  
  • ·         Windows 7 үйлдлийн систем,
  • ·         Системийн хэрэглэгчийн тохируулгууд,
  • ·         Windows-ийн үндсэн дэлгэц, түүний үндсэн элементүүд, цонхтой ажиллах.
  • ·         Файлтай ажиллах, Control Panel цонх, Windows системийн тохируулгууд
  • ·         Файл удирдах. Хавтас нээх, файл хайх, файл сортлох, сонгох, устгах
  • ·         Файл архивлах. Архивласан файл задлах.
  • ·         Хэвлэгч суулгах, тохиргоо хийх
Module 3 - Word Processing – Текст боловсруулах  
  • ·         Microsoft Office Word 2010 программын дэлгэцийн зохион байгуулалт
  • ·         Текст хэвжүүлэх, засварлах
  • ·         Текстэн дунд дүрс, зураг, диаграм, график, томъёо, хэвтэй текст болон бусад объект оруулах
Module 4 – Spreadsheets- Хүснэгт боловсруулах  
  • ·         Microsoft Office Excel 2010 программын дэлгэцийн зохион байгуулалт,
  • ·         Хүснэгттэй ажиллах, хэвжүүлэх,
  • ·         Хүснэгтэнд бусад объект оруулах,
  • ·         График байгуулах, томъёо ашиглах,
  • ·         Хүснэгтийн өгөгдөл боловсруулах.
Module 5 - Using Databases – Өгөгдлийн сан удирдах
  • ·         Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт,
  • ·         Хүснэгт болон форм үүсгэж ашиглах,
  • ·         Өгөгдөл засварлах, хүсэлт гаргах, эрэмбэлэх, дараалал үүсгэх,
  • ·         Тайлан гаргах, өгөгдөл хэвлэхэд бэлтгэх.
Module 6 - Presentation – Илтгэл бэлтгэх
  • ·         Microsoft Office Powerpoint 2010 програмын дэлгэцийн зохион байгуулалт,
  • ·         Танилцуулга, илгэл, лекц, ярианы үзүүлэн таниулах материал бэлтгэх,
  • ·         Илтгэл бэлдэх. Харагдах байдал тохируулах,
  • ·         Зураг, томъёо, хүснэгт, график, диаграм оруулах,
  • ·         Илтгэлд эффект, хөдөлгөөн нэмэх.
Module 7 - Web Browsing and Communication- Интернэтд ажиллах
  • ·         Интернет, веб броузертэй ажиллах,
  • ·         Электрон захиа бичих, явуулах, дамжуулах,
  • ·         Электрон захиа зохион байгуулах,
  • ·         Нууцлал, хамгаалалтын тухай.
Эдгээрээс  1,2,3,4,6-р модулиудыг CS101-Компьютерийн хэрэглээ-1 хичээлээр, үлдсэн модулиудыг CS102-Компьютерийн хэрэглээ-2 хичээлээр судална.
 Компьютерийн хэрэглээ-1 хичээлийг үзсэнээр компьютерийн анхан шатны мэдлэг олгож, хэрэглээний програмуудыг өөрийн үйл ажиллагаанд ашиглах, цаашид хэрэглээний програм бие даан судлах чадвартай болно. Компьютер түүний ерөнхий бүтэц, дагалдах техник хэрэгсэл, тэдгээрийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг мөн Windows үйлдлийн системийн тохиргоо, Windows системийн үндсэн програмууд, Office-ийн өдөр тутам хэрэглэгддэг хэрэглээний програмуудын талаар үзэж судлах бөгөөд үзсэн мэдлэг дээрээ тулгуурлан Windows үйлдлийн систем болон шинэ хэрэглээний програм суулгах, хэрэглээний програмуудыг ашиглах, компьютерийн эд ангийг ялгаж таних, угсрах чадвартай болно.  
Компьютерийн хэрэглээ-2 хичээлээр Өгөгдлийн сан удирдах, илтгэл бэлдэх програмууд болох Outlook, Access хэрэглээний программуудыг бүрэн ашиглах чадвар болон компьютерийг сүлжээнд холбох, интернетэд ажиллах чадварыг эзэмшүүлнэ.  
Орчин үед өгөгдлийн хэмжээ ихэсч, өгөгдлүүдээс гарган авах тайлан мэдээлэл нь нарийн мэдлэг, боловсруулалт хийхийг шаардаж байна. Иймд байгууллага бүр өөрийн үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийн сан үүсгэж, удирдах асуудал тулгарч байна. Өгөгдлийн сан гэдэг нь хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллүүдийн цуглуулга юм. Жишээ нь:
  •       Номын сангийн үйлчилгээний систем,
  •       Оюутны хичээл сонголтын систем,
  •       Бараа бүтээгдхүүний борлуулалтын систем,
  •       Иргэний бүртгэл мэдээллийн систем гэх мэт
Ямарваа нэгэн мэдээллийг компьютерт оновчтой зохион байгуулж хадгалах, богино хугацаанд боловсруулах, их хэмжээний мэдээлэлтэй ажиллах нүсэр үйлдлийг хялбарчилж хөнгөвчлөх олон янзын програм байдаг. Эдгээрээс бид MSAccess 2010 програмыг судлах ба үйлчлүүлэгч, бүтээгдхүүн, худалдагч, албан хаагчид, төсөл төлөвлөгөө  болон худалдаа гэх мэт хоорондоо холбоотой мэдээллүүдэд зохион байгуулагдаж болох өгөгдлүүдийг зохицуулахад ашиглагддаг гөгөдлийн сан удирдах хамгийн түгээмэл хэрэглэгддэг програм хангамж юм. 
Зураг төслийн автоматжуулалт 
AutoCAD програм нь архитектур, инженерийн зургийг хавтгайд болон огторгуйд зурж  боловсруулахад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа систем юм. Америкийн AutoDesk компаниас анх 1980-аад онд гаргаж байсан уг програм одоо архитектор, барилга, механикийн зэрэг инженерүүдэд зориулан маш олон чиглэл болон хөгжиж байна.  
Зураг төслийн автоматжуулалт хичээлээр AutoCAD програмын хамгийн сүүлийн үеийн хувилбар болох AutoCAD2011 програмыг судлана.
Тухайн хичээлийг үзсэнээр Зураг төслийн програмын тусламжтай инженерийн зураг төслийн 2 болон 3 хэмжээстэд зурж боловсруулах цаашлаад ямар ч зураг төслийн програм дээр ажиллах дадал, чадвартай болно. Уг хичээл нь дараах үндсэн бүлгүүдийг агуулна. Үүнд:
 1.    AutoCAD програмын орчин (Зургийн муж, хэрэглэгчийн интерфейс,  командын мужтай ажиллах, AutoCAD-ын орчинд зургийг масштаблах, дүрслэгдэх талбайг тодорхойлох, дэлгэц удирдах, цэгийн координат оруулах)
2.    2 хэмжээст объект үүсгэх, засварлах,
3.    зурагт текст оруулах , засварлах, текстийн  загвар тодорхойлох, Объектод хэмжээ тавих , хэмжээний  загвар зохиох,  
4.    3 хэмжээст объект үүсгэх, засварлах командуудын хэрэглээ,
5.    Зураглах , зургийг бодит байдалд оруулах, материал, гэрэл, сүүдэр, арын фон оруулах,
6.    Зураг хэвлэх, хэвлэх тохиргоо хийх,

Report объектийн тухай

Report   объект

Хичээлийн агуулга
Ø  Report  объектийн тухай
Ø  Report   Quiry  2-ыг  холбох
Ø  Report  Wizard –аар  нэгтгэлийн  тайланг  үүсгэх

Report объектийн тухай
Table, Query-гийн өгөгдлийг ашиглан тайлан маягт болон бусад баримт бичгийн хэвлэхэд бэлтгэх объект юм.
Report-той ажиллах нь form-той ажиллахтай төстэй.
Report үүсгэх6-н арга бий:
1. Design view – өөрөө бүтцээ тодорхойлно.
2. Report wizard – Бэлэн загвар ашиглана.
3. Auto Report  - автоматаар үүсгэнэ.
4. Chart wizard – бэлэн загвар ашиглан график байгуулна.
5. Label wizard – label-н хэмжээг сонгох замаар тайлан гаргах.
Design view –ээр Report үүсгэх
1. Data base window цонхны Report-г сонгоно.
2. New – г дарна.
3. Design view – г сонгоно.
4. Report design цонхонд toolbox – оос шаардлагатай control – уудаа байрдуудна.
5. Report-н дараах 3-н хэлбэр бий.
                      А. Design view – тайлангийн бүтцийг тодорхойлох хэлбэр
                      Б. Layout preview – сдэвүүдийг агуулагаар нь тайланд гаргана.
                      В. Print preview – хэвлэхийн өмнөх байдлыг харна.
Эдгээр хэлбэрүүдийн хооронд view-г ашиглан шилжинэ
Report-д бичлэгүүдийг эрэмбэлэх
1. Report-оо Design view хэлбэрээр нээнэ.
2. View цэний sorting an grouping- г сонгоно. Нээгдэх харилцах цонхны эхний мөрийн field/ exprestion багананд эрэмөэлэн талбарын нэрсийг оруулна. Sort order багананд эрэмбэлэх дугаарлалыг оруулна.
Report-д хуудасны дугаар оруулах
1. Report-оо Design view хэлбэрэээр нээнэ.
2. Insert – page number-г сонгоно. Format цэснээс хуудас дугаарлах format-г сонгоно.
3. Position хэсэгт хуудасны дугаарыг хаана байрлуулахыг сонгоно.
Report-д огноо оруулах
Report  Wizard –аар  нэгтгэлийн  тайланг  үүсгэх
1.    Create  tab-ын Report –ын Report  Wizard –ыг  товшино. Report  Wizard эхэлнэ. 
2.    Tables/Query-г  товшиж  суурь   болох  хүснэгт эсвэл query-г  сонгоно.
3.    Report  Wizard –ын Available  Fields   нүдэнд  оруулах  талбарыг  сонгож  >  -ийг  товшин Next –ийг  товшино. Олон тооны хүснэгт болон query дээр үндэслэх тохиолдолд Tables/ Queries нүдэнд дахин сонгож талбарыг нэмдэг.
4.    Группийн түвшин зааж өгөх тохиолдолд түвшинг зааж өгөх талбарыг сонгож  >-ийг товшино. Олон тооны группийн түвшинг заасан тохиолдолд Priority-ийн     эсвэл  -ийг товшиж групп бүрийн түвшин үр дүнг харуулах шаталсан бүтцийн түвшинг зааж өгч Next-ийг товшино.
5.    Огноо хугацаа төрлийн талбараар группэлсэн бөгөөд группийн интервалыг зааж өгөх тохиолдолд  Grouping Options-ийг товшин группийн интервалыг тохируулдаг.
6.    Тайлан дээр харуулах бичлэгийн эрэмбэлэх аргыг зааж өгнө. Эрэмбэлэх суурь болох 4 хүртэлх талбарыг зааж өгч болдог.
7.    Summary Options-ыг товшиж Summary Options харилцан цонхыг гараж ирнэ.
8.    Үйлдлийг сонгож гаргаж харуулах өгөгдөлд дэлгэрэнгүйг оруулах эсэхийг заан өгч OKтовшино.
9.    Next-ийг товшин Wizard-ыг үргэлжлүүлж дуусгана. Тайлан үүсэж Print Preview дээр гарч ирнэ.
Зөвхөн нэгтгэлийн дүнг харуулах
Report Wizard-ыг   Summary Options-ын Show дээр Summary Only-г сонговол тайлан дээр зөвхөн нэгтгэлийн үр дүн гарч ирнэ. Анхны тохиргоогоор  Detail and Summary сонгогдсон байх бөгөөд дэлгэрэнгүй өгөгдөл ба нэгтгэлийн дүн гарч ирдэг.
 Дүгнэж болох талбар
Report Wizard-ыг нэгтгэлийн тайланг үүсгэхийн тулд тоон төрөл эсвэл мөнгөн төрлийн талбарыг сонгосон байх шаардлагатай. Дүгнэж болох талбар сонгогдоогүй байх тохиолдолд Summary Options товч гарч ирдэггүй.

Form объектийн тухай

Form объект

Хичээлийн агуулга
Ø  Form объектийн тухай
Ø  Form  Quiry  2-ыг  холбох
Form объектийн тухай
Form нь table, query-н өгөгдлийг харан, өөрчлөх, шинээр нэмэн устгах, хайлт хийх зэрэг өгөгдлийн сан дээр ажиллах бүхийл үйлдлийг хэрэглэгчдэд зориулан байгуулсан объект юм.
5-н арга бий. Үүнд:
1. Design view –хэрэглэгчид өөрөө бүтцийг тодорхойлох
2. Form wizard – бэлэн загвар ашиглах
3. Auto form – автоматаар үүсгэх
4. Chart wizard – бэлэн загвар ашиглан график байгуулах
5. Pirot table wizard – Бэлэн загвар ашиглан эмхтгэсэн хүснэгт үүсгэх
Design view –г ашиглах:
Forms объектийн new-г дарахад гарч ирэх харгилцах цонхноос table болон query-ийн нэрийг сонгоодdesign view сонголт хийн OK дарна.
Form-г харах 3-н хэлбэр бий. Үүнд:
1. Design view – дезайнтай ажиллах
2. Form view – form хэлбэрээр харах
3. Data sheet view – хүснэгтээр харах
Form-г идэвхжүүлэх
1. Form-оо Design view-ийн горимд нээнэ.
2. Form selector дээр дарна. Хэвтээ болон босоо шугамын огтлолцол дээр Form selectorбайдлах ба хэвтээ дэлгэц дээр шугам харагдахгүй байвал Edit- select form- сонгоно.
Form-д бичлэг засварлах
Засварлах бичлэгээ идэвхжүүлнэ. Гараас F2 дарж бичлэгээ засварлаад record цэсний save record-г сонгоно. Form дээр хийгдсэн аливаа зассварын тухай table дэх бичлэгүүдэд мөн хийгдэнэ.
Design view цонхны бүтэц
Form report дээр байгаа text box, label, list box, combo box, option button зэрэг нь бүгдээрээ control-ууд юм. Form-н загварыг тодорхойлж үүсгэхэд toolbox-г ашиглана.
                                        Form-г үүсгэх
            1.Өмнөх хичээл дээр байгуулсан мэдээллийн баазыг нээнэ
2. Form-г байгуулсан table бүр дээр суурилж байгуулна.
3. Database windows цонхны form объектыг идэвхжүүлэн New командаар Table Query байгуулсаны адил байгуулна.
4. Нээгдэх New form харилцах цонхноос Form wizard командыг сонгож form-г автоматаар байгуулах горимд шилжинэ. Мөн уг цонхны доод хэсэгт байрлах цонхноос Form – д суурилсан table-г сонгоод ОК дарна.
5. Form wizard харилцах цонхны
a. Tables/Queries цонхноос table ба Quiry-н нэрийг сонгоно.
b. Available Fields цонхноос Form дээр харуулах талбарын нэрсийг сонгож товчлуураар select fields цонхноос шилжүүлээд next дарна.
6. Нээгдэх харилцах цонхноос сонголт хийнэ.
a. Form with Sub form дэд формтой мастер байгуулах бол энэ сонголтыг авна.
b. Linked forms холбоотой форм байгуулахбол энэ сонголтыг идэвхжүүлээд next дарна
7. Энэ цонхонд Form-ын харагдах хэлбэрийг сонгоод next дарна
a. Tabular энэ хэлбэр нь Form дээр талбарын нэрс болон өгөгдөл оруулах цонхнууд дэлгэцээр тарж байрлах
b. Datasheet энэ хэлбэр нь Form хүснэгт хэлбэрээр харагдаж байхаар зохион байгуулна.
8. Дараагийн цонхонд шилжиж Form-ын дүрслэгдэх хэлбэрийг сонгоод Next товчлуур дээр дарна.
9. Энэ цонхонд үндсэн ба дэд формын гарчгийн нэрийг бичиж өгөөд Finish товчлуур дарж Form байгуулах ажиллагааг дуусгаад нэр өгч хадгална.
10. Мэдээллийн баазын өгөгдлүүийг дэлгэц дээр формоор дамжуулан харахдаа Database window цонхны open командаар, view-open Form командыг тус тус хэрэглэж болно.
View-design view командаар Form-ыг засварлах горимд шилжүүлэн доорх дэлгэц дээр үзүүлсэний дагуу командын товчлууруудыг байрлуулан form ашиглан мэдээллийн баазтай ажиллах боломжуудыг автоматжуулна. Үүнийг хийхдээ View-Toolbox хэрэгслийг ил харагдуулаад control wizard-г идэвхжүүлээд командын товчлууруудыг Form дээр орж байрлуулна.
11. Дээрх дарааллын дагуу ажиллан Burtgel table-д суурилсан form-г мөн адил байгуулж хадгална.