MICROSOFT OFFICE 2007-ИЙН ТУХАЙ
Microsoft компанийн боловсруулсан Microsoft 2007 програм нь хэрэглэгчдийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломжийг хангасан хэрэглээний програмуудын багц юм. Microsoft Office 2007 програмын бүрэлдэхүүнд орсон хэрэглээний програмууд нь хоорондоо харилцан холбоотой ажиллаж нэгээс нөгөөд өгөгдлийг дамжуулан тус тусын функцээр боловсруулах боломжийг олгодог.Microsoft Office 2007 програм нь хэрэглэгчийн хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулагдсан хэд хэдэн хувилбартай. Үүнд:
Microsoft Office Ultimate 2007
Microsoft Office Enterprise 2007
Microsoft Office Professional Plus 2007
Microsoft Office Professional 2007
Microsoft Office Small Business 2007
Microsoft Office Standard 2007
Microsoft Office Home and Student 2007
Microsoft Office Basic 2007
Microsoft Office 2007-ийн хувилбаруудад хамаарагдах програмууд нь ялгаатай байдаг. Microsoft Office Enterprise 2007 хувилбар нь бүрэн агуулгатай байдаг.
Microsoft Office 2007-ийн хувилбаруудад агуулагдах түгээмэл хэрэглээний програмуудын жагсаалтыг Хүснэгт 5-д харууллаа.
Хүснэгт 5
| Агуулагдах програмууд | Basic | Home & Student | Standard | Small Business | Professional | Ultimate | Professional Plus | Enterprise |
| Office Word 2007 | ||||||||
| Office Excel 2007 | ||||||||
| Office PowerPoint 2007 | ||||||||
| Office Outlook 2007 | ||||||||
| Business Contact Manager | ||||||||
| Office Publisher 2007 | ||||||||
| Office Access 2007 | ||||||||
| Office Infopath 2007 | ||||||||
| Office Groove 2007 | ||||||||
| Office OneNote 2007 | ||||||||
| Office Communicator 2007 |
Office багц програмтай ажиллах
Microsoft Office системийн програмыг ачаалах, програмаас гарах, интернет орчинд эсвэл компьютерт суулгасан лавлахыг ажиллуулах зэрэг нь Office системийн хүрээнд ижил байдаг.
Office – ийн програмыг ачаалах
Office 2007 системийн програмыг ачаалах хэд хэдэн аргууд байдаг.
Start цэсээс
Start/All Programs/Microsoft Office 2007 дэд цэсээс
Windows-ийн үндсэн дэлгэцээс (Desktop)
Start цэс ашиглан програм ачаалах
Windows-ийн Start цэснээс Оффис системийн програмыг ачаалах хоёр боломж бий. Үүнд: Start цэсээс All Programs—ийн Microsoft Office 2007 дэд цэсээс шаардлагатай хэрэглээний програмыг сонгоно. Start цэсээс хамгийн сүүлд ашиглагдсан програмын жагсаалтад Microsoft Office 2007 –ийн хэрэглэгчийн шаардлагатай програм байвал сонгож болно.
Үндсэн дэлгэц ашиглан програм ачаалах
Windows—ийн үндсэн дэлгэц дээр байх програмыг илэрхийлсэн дүрсэн дээр хос даралт хийн тухайн хэрэглээний програмыг ачаалж болно. Хэрвээ үндсэн дэлгэц дээр таны нээх програмын дүрс (icon) байхгүй бол үүнийг дэлгэцэнд гаргах боломжтой. Үүний тулд:
Windows—ийн үндсэн дэлгэцийн хоосон талбарт хулганы заагчийг байрлуулан баруун товчийг нэг дарна.
Нээгдэх туслах цэсийн New дэд цэсээс Shortcut командыг сонгоно.
Нээгдэх харилцах цонхны Browse командыг сонгон Shortcut үүсгэх програмын замыг тодорхойлно .
Next командыг, дараа нь Finish командыг сонгоно. Энэ үед үндсэн дэлгэцэнд сонгосон програмыг илэрхийлсэн дүрс үүссэн байна.
Office -ийн програмаас гарах
Хэрэглэгч оффис системийн програмыг ашиглаж дуусмагц системийн санах ойгоос програмыг чөлөөлөх шаардлагатай байдаг. Програмыг хаахдаа дараах гурван аргыг хэрэглэнэ.
Гараас Alt+F4
Програмын цонхны зүүн дээд буланд байрлах Microsoft Office (File цэс) Button оффис (цаашид оффис товч гэе)-ний “Exit програмын нэр” товчийг сонгоно.
Гарчгийн мөрний баруун дээд буланд байрлах Close товчийг сонгоно.
Office багцад лавлах мэдээлэл авах (Help)
Microsoft Office 2007 системийн програмтай ажиллах явцад өөрт шаардлагатай лавлах мэдээллийг авах боломжтой. Лавлах мэдээллийн цонхыг Help товч , гараас F1 товчийг сонгосноор дуудна (Зураг 49).
Энэ цонхны хайлтын мөр -ний текстэн талбарт мэдэхийг хүсч байгаа зүйлээ бичиж Search командыг сонгон мэдээллээ хайна.
Хэрэв хэрэглэгч Microsoft компаний вэб сайтаас ажиллаж байгаа програмтайгаа холбоотой зүйлийг хайх бол уг цонхны байдлын мөрөнд орших товчийг сонгож нээгдэх жагсаалтаас -ийг сонгоно.
OFFICE 2007 багцЫН ЦОНХНЫ НИЙТЛЭГ ЭЛЕМЕНТҮҮД
Хэрэглээний програмуудыг нээхэд програмын цонхны зарим элементүүд нь ижил байдаг. Иймээс нэг хэрэглээний програм дээр ажиллаж сурснаар бусад оффисын програмуудыг хялбархан удирдах чадвартай болно.
Office 2007 хэрэглээний програмууд хоорондоо ялгаатай боловч зарим үндсэн үйлдлүүдийг гүйцэтгэх аргачлал нь ижил байдаг. Энэ бүлэгт Office 2007 системийн хэрэглээний програмын нийтлэг шинж чанаруудын талаар тайлбарлах болно. Office 2007 системд програмын ба баримтын гэсэн хоёр төрлийн цонх ашиглагддаг.
Програмын цонх: хэрэглээний програм хангамж нь бичиг баримт боловсруулах, өгөгдөл удирдах гэх зэрэг тусгай зорилгыг хэрэгжүүлэх заавар тохируулгуудыг агуулсан байдаг. Жишээ нь Office 2007 системийн Word програмыг ачаалахад бичиг баримт боловсруулах зориулалт бүхий програмын цонх нээгддэг.
Баримтын цонх: Баримт бол уг програмаар текст, хүснэгт, өгөгдлийн сан зэрэг тухайн програмын файл юм. Баримтын цонх бүр үргэлж програмын цонхны ажлын талбарт байх бөгөөд нэг л баримтыг агуулдаг.
Ажлын цонхны ижил төстэй элементүүд
Microsoft Office системийн хэд хэдэн хэрэглээний програмыг ачаалсан үед цөөнгүй ижил төстэй элементүүд байгааг харж болно. Жишээ нь: Excel, Word, Power Point, Access зэрэг програмуудыг ачаалсныг ажиглавал: Office 2007-ийн програмуудын командууд нь тодорхой зориулалтаар бүлэгт хуваагдан туузан хэлбэрт шилжиж, файлыг удирдах хэсэг нь оффис товчинд агуулагдсан . Гэвч OneNote, Publisher, Infopath програмууд оффис системийн өмнөх хувилбаруудын цэс болон командын хэрэглүүрийн бүтэц хэвээр хадгалагджээ. Outlook програмын хувьд хуучин бүтэц нь хэвээр боловч е-захидлын цонхонд командуудыг тууз хэлбэртэй оруулжээ.
Зөвлөмж: Програмын цонхнуудын хооронд Alt+Tab товчны хослолыг дарж шилжиж болно.
Гарчгийн мөр
Програмын цонхны дээд хэсэгт байрлах гарчгийн мөрөнд (Зураг 51) ажиллаж буй түргэн хандалтын хэрэгсэл (Quick Access Toolbar), баримтын нэр, програмын нэр харагдах ба Minimize, Maximize эсвэл Restore, Close гэсэн 3 командын товч байрлана.
Гарчгийн мөрөн дээр хулганы заагчийг байрлуулан чирэх үйлдлээр цонхны байрлалыг өөрчилж зөөж болно. Мөн гарчгийн мөрний дурын хэсэгт хос даралт хийж цонхыг өмнөх байсан хэмжээнд, дахин хос даралт хийн дэлгэцийн хэмжээгээр томруулдаг.
Командын тууз
Үндсэн үүргээрээ ангилагдан нэрлэгдсэн байдаг. Жишээ нь Excel програмд Home, Insert, Page Layouts, Formulas, Data, Review, View гэх мэт. Эдгээр тууз нь тодорхой бүлгүүдэд хуваагдаж уг бүлэг нь дүрст командуудыг агуулах бөгөөд зарим нь нэмэлтээр харилцах цонх (Dialog Box Launcher ) дуудаж ажилладаг. Түүнчлэн тодорхой ажлын горимоос шалтгаалж нэмэлт тууз дэлгэцэнд гарч болдог. Жишээ нь зургийн объект идэвхжүүлэхэд Format тууз үүснэ.
| Зураг 64. Хадгалах нэмэлт тохиргоо |
Save Options… командаар нээгдэх харилцах цонхонд (Зураг 64) нөөц файл үүсгэж хадгалах, тодорхой хугацаанд автоматаар хадгалах гэх зэрэг тохиргоог хийдэг.
General Options… командаар нээгдэх харилцах цонхонд баримтыг хамгаалахтай холбоотой тохиргоонуудыг хийдэг. Тухайлбал: Баримтыг нууц түлхүүр үгтэй хадгалах гэх мэт.
Web Options… командаар нээгдэх харилцах цонхонд вэб хуудсанд хадгалахтай холбоотой тохиргоонуудыг хийдэг.
Compress Pictures… файлд оруулж байгаа зургийн харьцааг алдагдуулахгүйгээр хэмжээг багасгана.
Баримтын агуулгын өөрчлөлтийг нэмж хадгалахдаа оффис товчны Save команд, хэрэглүүр, гараас Ctrl+S товчны хослолыг ашиглах бөгөөд энэ үед ямар нэг харилцах цонх нээгддэггүй. Харин файлын нэр, зам, төрлийг нь өөрчлөх бол Save as командыг сонгож нээгдэх харилцах цонх нь файл шинээр хадгалахад дуудагдах Save As цонхтой ижил байдаг тул түүнд хийх үйлдлүүд дээрхээс суралцаж болно.
Office 2007 програмын файл нь өмнөх хувилбаруудад нээгддэггүй учраас тохиргоо хийх, зөөврийн файлд хөрвүүлэх (.pdf), бэлэн загвар үүсгэх гэх мэт үйлдлийг хялбар хийх боломжтой. Үүний тулд оффис товчны Save As командыг идэвхжүүлэх үед нээгдэх жагсаалтаас дараах сонголтуудаас хийнэ (Хүснэгт 7).
Програмын нэр Стандарт нэр – идэвхтэй файлыг Office 2007 форматаар хадгалах (жич: програмын нэр гэдэг нь Word, Excel, Power Point зэрэг Office системийн програмын нэр, стандарт нэр гэдэг нь Document, WorkBook, Presentation зэрэг файлын нэрс)
Програмын нэр 97-2003 Стандарт нэр – идэвхтэй файлын хуулбарыг Office 97-2003 форматаар хадгалах
Adobe PDF – идэвхтэй файлыг pdf форматаар хадгалах
Find add-ins for other file formats – файл хөрвүүлэгч нэмэлт програмыг хайх
Other Format – Save As харилцах цонхыг нээж сонгох боломжтой форматуудыг харуулах.
Файлыг нээх
Хадгалсан файлын агуулгыг засварлах, өөрчлөх, хэвлэх гэх мэт шаардлагатай бол хадгалсан файлаа нээн ажиллана. Нээхдээ дараах үйлдлийг гүйцэтгэнэ.
Оффис товчлуурын Open команд, (түргэн хандалтын хэрэгсэлд (Quick Access Toolbar) товч байгаа бол сонгож болно) эсвэл гараас Ctrl+O хослолыг дарна .
Word програмыг эхлүүлэх
Word програмыг хэд хэдэн аргаар ачаалж болохыг Office 2007 системийн програмтай ажиллах сэдвээс харна уу.
Start цэсний All Programs дэд цэсний Microsoft Office бүлгээс Microsoft Word 2007 сонгох
Start цэсний Mу Recent Documents дэд цэсний Word програмаар боловсруулсан файлыг сонгох
Үндсэн дэлгэцээс Microsoft Office Word 2007 дүрсийг сонгох гэх мэт
Word програмын цонхтой ажиллах
Word програмыг ачаалахад дараах цонх нээгдэнэ. Жич: оффисийн програмын цонхны нийтлэг элементүүд сэдвийг сайтар уншина уу.
Word програмын цонх нь тодорхой үүргийн дагуу хэд хэдэн талбарт хуваагддаг. Үүнд:
Гарчгийн мөр /Title bar/
Командын тууз /Ribbon/
Баримтын цонх /Document window/
Хэвтээ удирдах шугам /Horizontal ruler/
Байдлын мөр /Status bar/
Гүйлгэх зурвас /Scroll bar/
Гарчгийн мөр
Word програмын цонхны дээд хэсэгт байрлах гарчгийн мөрөнд түргэн хандалтын хэрэгсэл, баримтын нэр, програмын нэр харагдах ба Minimize, Maximize эсвэл Restore, Close гэсэн 3 командын товч байрлана .
Түргэн хандалтын хэрэгсэлд дараах үндсэн гурван команд байна.
Хүснэгт 8
| Undo Ctrl+Z | Сүүлд хийсэн үйлдлийг буцаах |
| Save Ctrl+S | Баримтыг хадгалах |
| Repeat Ctrl+Y | Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтах |
Командын тууз
Туузанд байрлах команд дээр хулганы заагчийг байрлуулахад командын нэр болон хийх үйлдлийн тайлбар гарч ирдэг. Word програмын командуудыг тууз болон бүлгээр ангилан командуудын үүргийг Хүснэгт 9-д жагсаан үзүүлбэл:
Home тууз
Хүснэгт 9
| Clipboard бүлэг | Cut Ctrl+X | Сонгосон мэдээллийг завсрын санах ойд зөөх |
| Copy Ctrl+C | Сонгосон мэдээллийг завсрын санах ойд хуулах | |
| Paste Ctrl+V | Завсрын санах ойд байгаа мэдээллийг баримтанд оруулах | |
| Paste Special… | Завсрын санах ойд байгаа мэдээллийг тодорхой нөхцөлтэйгээр баримтанд оруулах | |
| Paste as Hyperlink | Завсрын санах ойд байгаа мэдээллийг эх тексттэй нь холбоотойгоор баримтанд оруулах | |
| Format Painter | Идэвхтэй текстийн форматыг өөр текстэнд хуулах | |
| Font бүлэг | Font | Үсгийн шрифт солих |
| Font size | Үсгийн хэмжээг өөрчлөх | |
| Grow Font | Үсгийн хэмжээг ихэсгэх. | |
| Shrink Font | Үсгийн хэмжээг багасгах | |
| Clear Formatting | Хэвжүүлэлтийг арилгах | |
| Bold | Үсгийг тод бүдүүн хэлбэртэй болгох | |
| Italic | Үсгийг налуу хэлбэртэй болгох | |
| Underline | Текстийн доогуур зураас татах | |
| Strikethrough | Текстийн дундуур зураас татах | |
| Subscript | Доод индекс маягаар бичих | |
| Superscript | Дээд индекс буюу зэрэгт маягаар бичих | |
| Change case | Үсгийн том жижиг шрифтийн хэмжээг өөрчлөх | |
| Highlight | Текстэнд тодруулга хийх | |
| Font Color | Үсгийн өнгө өөрчлөх | |
| Paragraph бүлэг | Bullets | Тоочсон параграфыг тэмдэгтээр дугаарлах |
| Numbering | Тоочсон параграфыг тоогоор дугаарлах | |
| Decrease Indent | Догол мөрийн хэмжээг багасгах | |
| Multilevel List | Дэд дугаарлалт жагсаалтыг гаргах | |
| Increase Indent | Догол мөрийн хэмжээг ихэсгэх | |
| Sort | Тоон утгууд, текстэн мэдээллийг үсгийн дарааллаар өсөх болон бууруулах дарааллаар эрэмблэх | |
| Show/Hide | Хэвлэгддэггүй тэмдэгтийн дэлгэцэнд гаргах | |
| Align Left | Идэвхтэй параграфыг хуудасны зүүн талд тэгшлэх | |
| Center | Идэвхтэй параграфыг хуудасны төвд тэгшлэх | |
| Align Right | Идэвхтэй параграфыг хуудасны баруун талд тэгшлэх | |
| Justify | Идэвхтэй параграфыг хуудасны 2 талаас нь тэгшлэх | |
| Line Spacing | Мөр хоорондын зайг тохируулах | |
| Shading | Текст болон параграфийн арын фонд өнгө оруулах | |
| Outside Border | Хүрээ үүсгэх | |
| Styles бүлэг | Styles | Стиль загвар үүсгэх, устгах, текстэнд стиль загвар оруулах зэрэг үйлдлийг гүйцэтгэх туслах цонхыг нээх |
| Change Styles | Тухайн баримтанд ашиглах загварыг тохируулга байх | |
| Editing бүлэг | Find | Баримтаас тэмдэгт хайх |
| Go To | Баримтын заасан хэсэгт шилжих | |
| Replace | Хайж олсон текстээ өөр текстээр солих | |
| Select All | Баримтыг бүхэлд нь идэвхжүүлэх | |
| Select Objects | Баримтаас объект идэвхжүүлэх | |
| Select Text with Similar Formatting | Ижил форматтай текстийг сонгон идэвхжүүлэх |
Insert тууз
Хүснэгт 10
| Pages бүлэг | Cover Page | Хавтасны нүүрний бэлэн загвараас баримтанд сонгож оруулах |
| Blank Page | Курсор байрлуулсан хуудсанд шинэ хуудас оруулах | |
| Page Break | Курсор идэвхтэй байрлалаас шинэ хуудас эхлүүлэх | |
| Tablesбүлэг | Table | Баримтанд хүснэгт оруулах |
| Illustrations | Picture | Баримтанд зураг оруулах |
| Clip Art | Баримтанд бэлэн зургийн сангаас зураг, дуу оруулах | |
| Shapes | Баримтанд дүрс оруулах | |
| SmartArt | Баримтанд үйл ажиллагааны диаграм оруулах | |
| Chart | Баримтанд график оруулах | |
| Links | Hyperlink | Гипер холболт хийх |
| Bookmark | Баримтанд хавчуурга хийх | |
| Cross-reference | Нэрийн хэлхээ үүсгэх | |
| Header & Footer | Header | Толгой текст оруулах |
| Footer | Хөл текст оруулах | |
| Page Number | Хуудсанд дугаарлалт оруулах | |
| Text | Text Box | Баримтанд тодорхой хүрээтэй загвартай текст оруулах |
| Quick Parts | Дахин ашиглаж болох бэлэн загвартай хэсэгчилсэн текстийн болон форматын сан | |
| WordArt | Гоёмсог бичилт оруулах | |
| Drop Cap | Толгой үсэг оруулах | |
| Signature Line | Гарын үсэг зурах мөр болон мэдэлэл оруулах | |
| Date&Time | Системийн цагийг баримтанд оруулах | |
| Object | Баримтанд өөр програм дуудаж ажиллах, өөр файл оруулах | |
| Symbols | Equation | Томъёо оруулах |
| Symbol | Гарт байдаггүй тэмдэгтүүд оруулах |
Page Layout тууз
Хүснэгт 11
| Themes | Themes | Өнгө, шрифт, эффектийг агуулсан бэлэн загвар оруулах |
| Theme Colors | Бэлэн загварын өнгө сонгох | |
| Theme Fonts | Бэлэн загварын шрифт сонгох | |
| Theme Effects | Бэлэн загварын эффект сонгох | |
| Page Setup бүлэг | Margins | хуудасны захын текст бичигдэхгүй зайг тохируулах |
| Orientation | Хуудасны байрлалыг сонгох | |
| Size | Хуудасны хэмжээг сонгох | |
| Columns | Баримтын текстийг багана хэлбэрт оруулах | |
| Breaks | Баримтын курсор байрлах хэсгээр төгсгөл болгон хойшхи мэдээллийг шинэ хуудас, багана, мөрөөс эхлүүлэх, бүлэг үүсгэх | |
| Line Numbers | Хуудасны текст бичигдэхгүй зүүн зайнд мөрийн дугаарлалт хийх | |
| Hyphenation | Үеэр таслах | |
| Page Background бүлэг | Watermark | Хуудасны арын фонд зураг болон мэдээллийг бүдэг байдлаар оруулах |
| Page Color | Хуудасны өнгийг сонгох | |
| Page Borders | Хуудсанд хүрээ хийх, өөрчлөх | |
| Paragraph бүлэг | Left | Параграфын зүүн талд үлдээх зайг тодорхойлох |
| Right | Параграфын баpуун талд үлдээх зайг тодорхойлох | |
| Before | Параграфын өмнөх зайг тодорхойлох | |
| After | Параграфын хойно үлдээх зайг тодорхойлох | |
| Arrange бүлэг | Position | Идэвхтэй объектыг хуудсанд байрлуулах |
| Bring to Front | Идэвхтэй объектыг бусад объектуудын хамгийн урд талд байрлуулах | |
| Send to Back | Идэвхтэй объектыг бусад объектуудын хамгийн ард талд байрлуулах | |
| Text Wrapping | Объект текстэн дунд хэрхэн байрлахыг тодорхойлох | |
| Align | Идэвхтэй байгаа хэд хэдэн объектын зэрэгцүүлэлтийг сонгох | |
| Group | Идэвхтэй объектуудыг нэгтгэх | |
| Rotate | Идэвхтэй объектуудыг эргүүлэх |
References тууз
Хүснэгт 12
| Table of Contents бүлэг | Table of Contents | гарчгийн жагсаалт үүсгэх |
| Add Text | Идэвхтэй параграфыг гарчгийн жагсаалтад оруулах | |
| Update Table | Гарчгийн жагсаалт, хуудасны дугаарыг шинэчлэх | |
| Footnotes бүлэг | Insert Footnotes | Хуудасны төгсгөлд зүүлт оруулах |
| Insert Endnotes | Баримтын төгсгөлд зүүлт оруулах | |
| Next Footnote | Дараагийн зүүлтэд шилжих | |
| Show Notes | оруулсан зүүлтүүдийг харах | |
| Citations Bibliography бүлэг | Insert Citation | Баримтын мэдээллийн хэсэгт ашигласан ном, сэтгүүл, өгүүлэл болон бусад эх сурвалж иш татах |
| Manage Sources | иш татсан бүх эх сурвалжийн жагсаалтыг харуулах | |
| Style | иш татсан загваруудаас сонгох | |
| Bibliography | иш татсан бүх эх сурвалжийн жагсаалтыг ном зүйд оруулах | |
| Captions бүлэг | Insert Caption | Объектод тайлбар оруулах |
| Insert Table of Figures | объектын жагсаалт үүсгэх | |
| Cross-reference | Нэрийн хэлхээ үүсгэх | |
| Index бүлэг | Mark Entry | Идэвхтэй текстийг баримтын индексэнд оруулах |
| Insert Index | индекс оруулах | |
| Update Index | Индексэнд орсон мэдээлэл, хуудасны дугаарыг шинэчлэх | |
| Table of Authorities бүлэг | Mark Citation | Идэвхжүүлсэн текстийг ашигласан материалын жагсаалтад оруулах |
| Insert Table of Authorities | ашигласан материалын жагсаалт үүсгэх | |
| Update Table of Authorities | ашигласан материалын жагсаалтыг шинэчлэх |
Mailings тууз
Хүснэгт 13
| Create бүлэг | Envelopes | Захидлын дугтуйн загвар сонгох |
| Labels | Төрөл бүрийн шошгоны загвар сонгох | |
| Start Mail Merge бүлэг | Start Mail Merge | Баримтыг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлэх |
| Select Recipients | Жагсаалтаас захидал хүлээн авагчийг сонгох | |
| Edit Recipient List | Захидал хүлээн авагчийн жагсаалтад өөрчлөлт хийх | |
| Write & Insert Fields бүлэг | Highlight Merge Fields | оруулах талбарыг тодруулах |
| Address Block | Захидалдаа хаяг хийх | |
| Greeting Line | Баримтандаа мэндчилгээний мөр оруулах | |
| Insert Merge Field | Хүлээн авагчийн жагсаалтаас баримтандаа талбар оруулах | |
| Rules | Баримтыг нэгтгэхэд шаардлагатай нөхцлийг оруулах | |
| Match Fields | Оруулах талбарын товчлолыг заах | |
| Update Labels | Шошгоны мэдээллийг шинэчлэх | |
| Preview Results бүлэг | Preview Results | Нэгтгэлийг туршилтаар харах |
| Find Recipient | Хүлээн авагчийг хайх | |
| Auto Check for Errors | Баримтын нэгтгэлд гарсан алдааг шалгах | |
| Finish бүлэг | Finish & Merge | Баримтыг нэгтгэх ажиллагааг дуусгах |
Review тууз
Хүснэгт 14
| roofing бүлэг | Spelling & Grammar | Баримтын текстийг өгсөн хэлээр нь үг, үсгийн болон дүрмийн алдааг шалгах |
| Research | Бүх төрлийн хайлт хийх | |
| Thesaurus | Ойролцоо болон ижил утгатай үгийг хайх | |
| Translate | Сонгосон хэлээр орчуулга хийх | |
| Set Language | Текст бичих хэлийг сонгох | |
| Word Count | Баримтын талаар статистик мэдээлэл авах | |
| Comment бүлэг | New Comment | Баримтын текстэнд тайлбар оруулах |
| Delete | Баримтын текстэнд хийсэн тайлбарыг устгах | |
| Previous | Баримтын текстэнд хийсэн өмнөх тайлбарт шилжих | |
| Next | Баримтын текстэнд хийсэн дараачийн тайлбарт шилжих | |
| Tracking бүлэг | Track Changes | хийсэн өөрчлөлтийг тэмдэглэн харуулах |
| Balloons | хийсэн засварыг хэрхэн харуулахаа сонгох | |
| Final Showing Markup | Өмнө хийсэн бүх өөрчлөлтийг харуулах | |
| Show Markup | Нэмэлт тэмдэглэгээнүүдийг баримтанд харуулах, алга болгох | |
| Reviewing Pane | Баримтын өөрчлөлтүүдийг бүлэглэн харуулах туслах цонх нээх | |
| Changes бүлэг | Accept | Баримтын тэмдэглэгээнүүдийг дэлгэцэнд гаргах |
| Reject | Баримтын тэмдэглэгээнүүдийг устгах | |
| Previous | Өмнөх тэмдэглэгээнд шилжих | |
| Next | Дараагийн тэмдэглэгээнд шилжих | |
| Compare бүлэг | Compare | Баримтын өөр өөр хувилбаруудыг харьцуулах болон нэгтгэх |
| Show Source Documents | Засварласан болон эх баримтыг харуулах | |
| Protect бүлэг | Protect Document | Баримтын форматыг өөрчлөх, засварлахаас хамгаалах |
View тууз
Хүснэгт 15
| Document Views бүлэг | Print Layout | Хэвлэх байдлаар харах горим |
| Full Screen Reading | Текстийг үргэлжилсэн байдлаар харуулах горим | |
| Web Layout | Баримтыг веб хуудас байдлаар харах горим | |
| Outline | Баримтын бүтцийг харуулах горим | |
| Draft | Текстийн эхийг засварлах горим | |
| Show/Hide бүлэг | Ruler | Удирдах шугамыг дэлгэцэнд гаргах эсэх |
| Gridlines | Баримтын объектуудыг зэрэгцүүлэхэд туслах тор шугам гаргах | |
| Message Bar | Тайлбарын мөр гаргах | |
| Document Map | Баримтыг бүтцийн жагсаалтыг гаргах | |
| Thumbnails | Баримтын хуудасны дүрсүүдээр жагсаалт үүсгэн харах | |
| Zoom бүлэг | Zoom | Zoom харилцах цонхыг нээх |
| 100% | Баримтыг 100% хэмжээгээр харах | |
| One Page | Баримтыг нэг хуудсаар харах | |
| Two Pages | Баримтыг хоёр хуудсаар харах | |
| Page Width | Баримтын өргөнөөр харах | |
| Window бүлэг | New Window | Нээлттэй баримтын цонхыг шинээр нээх |
| Arrange All | Нээлттэй баримтуудыг эрэмбэлэх | |
| Remove Split | Хуваалтыг хүчингүй болгох | |
| View Side by Side | Нээлттэй баримтуудыг харьцуулан харах | |
| Synchronous Scrolling | Хоёр баримтыг нэгэн зэрэг гүйлгэж харах | |
| Reset Window Position | Нээлттэй баримтуудын өмнөх байрлалыг сэргээж харах | |
| Switch Windows | Нээлттэй байгаа баримтын цонхнуудыг сэлгэж идэвхжүүлэх | |
| Macros бүлэг | View Macros | Байнга хийдэг үйлдлүүдээ Макрокоманд болгон хадгалах, засварлах, ажиллуулах |
| Record Macro | Макро бичлэг хийж эхлэх эсвэл макро бичлэгиийг зогсоох | |
| Pause recording | Макро бичлэгиийг түр зогсоох |
Байдлын мөр
Байдлын мөр нь програмын үйл ажиллагааг мэдээлэх зориулалттай програмын цонхны доод хэсэгт байрладаг цэнхэр өнгийн мөр юм (Зураг 76). Зүүнээс баруун тийш байрласан үзүүлэлтүүдэд: баримтын нийт хуудасны тоо, идэвхтэй хуудасны тоо, англи үг үсгийн алдааны мэдээлэл, ямар хэл дээр текст бичигдэж байгаа мэдээлэл, монгол англи үсэг тохируулагч, баримтыг дэлгэцэнд харуулах 5 горим (Print layout , Full Screen Reading , Web layout , Outline , Draft ) мөн баримтын харагдах хувийг сумаар тохируулагч байрлана.
Зураг 76. Word програмын байдлын мөр
Баримтын цонх
Баримтын цонхонд текст, хүснэгт, схем, график гэх мэт өгөгдлүүдийг оруулна. Баримтын цонхонд курсор нь босоо анивчсан зураас хэлбэртэй байдаг. Оруулсан өгөгдөл курсорын байрлалд тавигддаг.
Програмын цонхны эргэн тойронд хулганыг шилжүүлэх үед хулганы заагуурын хэлбэр өөрчлөгддөг. Тухайлбал; цэсийн мөрөн дээр хулганы заагч баруун тийш харсан сум хэлбэртэй, баримтын текст бичигдэхгүй зүүн хэсэгт зүүн тийш харсан сум хэлбэртэй болох ба тэр бүрдээ тодорхой үүргийг агуулж байдаг. Баримтын цонхонд хулганы заагуур нь I-beam дүрсээр өөрчлөгдөж хулганы товчин дээр нэг дарах замаар текст бичих боломжийг олгоно.
Удирдах шугам
Баримтын цонхны дээд, болон зүүн талд байрлах хэмжих хуваарь бүхий мөрийг удирдах шугам гэнэ (Зураг 77).
Зураг 77. Удирдах шугам
Дээд талд орших хэвтээ удирдах шугам (Horizontal Ruler) нь хулганы тусламжтайгаар параграфын догол мөр, таб зогсолт, цаасны зүүн, баруун талаас үлдээх зай, баганы өргөний хэмжээ зэргийг тохируулах боломжийг олгоно. Харин босоо удирдах шугам (Vertical Ruler) нь цаасны дээд, доод ирмэгээс үлдээх зайг тогтоох, хүснэгтийн мөрийн өндрийг өөрчлөх боломжийг олгоно. Удирдах шугамыг дэлгэцэнд гаргах эсэхийг тохируулахдаа босоо гүйлгэх зурвасын дээр орших View Ruler командыг сонгох эсвэл View командын туузны Show/Hide бүлгийн Ruler хяналтын товчийг сонгоно. Хэрэв босоо удирдах шугам дэлгэцэнд харагдахгүй байвал дараах үйлдлийг гүйцэтгэнэ.
Оффис товчийг сонгож нээгдэх цонхонд байрлах Word Option командыг сонгоно.
Нээгдэх цонхны Advanced жагсаалтын Display бүлгээс (дэлгэцийн энгийн горимд хэвтээ удирдах шугамыг харуулах) хяналтыг товчийг сонгоно.
Удирдах шугам нь стандарт үедээ inch хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Үүнийг бидний хэрэглэж заншсан нэгж болох сантиметрт шилжүүлж болно. Ингэхдээ дээрхийн адил Advanced жагсаалтын Display бүлгээс хэмжих нэгжийг үзүүлэх гэсэн талбараас сонголтыг хийнэ. Tools цэсний Options командаар нээгдэх харилцах цонхны General хуудасны Measurement units талбараас Centimeters (inches, points, picas)-ийг сонгоно.
Гүйлгэх зурвас
Гүйлгэх зурвас нь дээш, доош, зүүн, баруун тийш гүйлгэх замаар баримтын цонхонд баримтын өөр өөр хэсгийг харах боломжийг олгоно. Програмын цонхны баруун талд орших зурвасыг босоо гүйлгэх зурвас /Vertical Scroll Bar/ гэнэ. Харин доод талд орших зурвасыг хэвтээ гүйлгэх зурвас /Horizontal Scroll Bar/ гэнэ.
Босоо зурвасын дээд талд View ruler доод хэсэгт өмнөх хуудсанд шилжих (Previous Page) , объектийг гүйлгэн харуулагчийг сонгох (Select Browse Object) , өмнөх хуудсанд шилжих (Next Page) командууд байрладаг.
Жич: Хэрэв баримтанд тодорхой засвар хийсэн үед (Previous Page) нь Previous Edit, (Next Page) нь Next Edit болж өмнөх болон дараагийн засварласан баримтын хэсэгт курсор байрлана.
Хэвтээ болон босоо гүйлгэх зурвас дэлгэцэнд харагдахгүй бол Oффис цэсний Word options командаар нээгдэх харилцах цонхны Advanced хуудасны Display бүлгийн , хяналтын товчийг идэвхжүүлэхэд дэлгэцэнд гарч ирнэ.
Туслах цонх /Task Panes/
Туслах цонх нь тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардлагатай командуудыг нэг цонхонд нэгтгэн хэрэглэгчид хялбар хандах боломжийг олгодог. Туслах цонх нь дэлгэцийн баруун болон зүүн талд харагдах бөгөөд хайлт хийх, шинэ болон хадгалсан баримт нээх, завсрын санах ойн агуулгыг харуулах, баримт болон үзүүлэнгүүдийг форматлах, толь бичиг гаргах, вэбийн бэлэн загвар ашиглах гэх зэрэг боломжийг олгодог.